Манай компанийн тухай
Туршлага • Чанар • ИтгэлцэлМанай компани анх 2010 онд “Эм Ти Эм Жи” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Бид хот тохижилт, ногоон байгууламж, тавилгын үйлдвэрлэл, төмөр болон метал хийц, барилга байгууламж, инженерийн иж бүрэн ажил үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Манай хамт олон 20 гаруй чадварлаг инженер, техникийн ажилтнуудаас бүрдэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэсээр ирсэн.
2024 оны 6-р сараас эхлэн манай компани БНХАУ-ын дараах үйлдвэрлэгчдийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
- Shandong LaizhouShiChuntian Machinery Manufacturing Co., Ltd – Хөдөө аж ахуйн трактор, олон зориулалтын дугуйт ачигч
- Yucheng Xinyi Machinery Manufacturing Co., Ltd – Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж
- Yucheng Xintianshu Machinery Equipment Co., Ltd – Бүх төрлийн өвс хаман боогч
- Shandong Hengli Machinery Equipment Manufacturing Co., Ltd – Усалгааны систем
Эрхэм хүндэт харилцагч, түншүүд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг импортлон нийлүүлэх, борлуулах, дистрибьюторын үйл ажиллагааг амжилттай эрхэлж байна.
Бид үйл ажиллагаандаа чанар, найдвартай байдал, хариуцлага, харилцагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Барилгын салбарт чанартай, найдвартай гүйцэтгэлээр үнэ цэн бүтээхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн хэрэгцээг хангах замаар улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг бидний эрхэм зорилго гэж үздэг.
Манай хамт олон харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой шийдэл санал болгож, чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, найдвартай хамтын ажиллагааг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.
Цаашид бид үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн, дотоодын болон олон улсын түншлэлээ бэхжүүлж, шинэлэг техник технологи, үр ашигтай шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх замаар харилцагч, түншүүдийнхээ итгэлт хамтрагч байх болно.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, түнш байгууллага, хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Та бүхэнд амжилт, хөгжил дэвшил, сайн сайхныг хүсэн ерөөе.
Захирал Э.Эрдэнэчулуун
Хэрэгжүүлсэн төсөл, ажлууд
Амжилттай хэрэгжүүлсэн онцлох төслүүд- “УБЦТС” ХК-н 100-н мод салбарын өргөтгөлийн барилга угсралтын- Захиалагч:“УБЦТС” ХК
- Чингэлтэй дүүргийн 3-р хорооны “Андууд” СӨХ, 10,12,14 байрны дээврийн засварын ажил-Захиалагч: Чингэлтэй дүүргийн ЗДТГазар
- Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 10-р гудамжны тоглоомын талбай, тохижилтын ажил- Захиалагч: Чингэлтэй дүүргийн ЗДТГазар
- Баянгол дүүргийн хэмжээнд төвлөрсөн хогийн цэг шинээр байгуулах ажил- Захиалагч: Баянгол дүүргийн ЗДТГазар
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн их засварын ажил-Захиалагч: Эрүүл Мэндийн Яам
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Баянгол Шинэ Өргөө” ОӨНААТҮГ-ийн конторын барилга болон гадна хашааны ажил- Захиалагч: Баянгол дүүргийн ЗДТГазар
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо ОУЭЗБДС-н спорт заалны барилга угсралтын ажил-Захиалагч: ОУЭЗБДСургууль
- Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засварын ажил-Захиалагч: Сэлэнгэ аймгийн ЗДТГазар
- Дорноговь аймгийн ЗДТГазрын их засварын ажил-Захиалагч: • Дорноговь аймгийн ЗДТГазар
- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 8,9 дүгээр байрны гадна тохижилтын ажил- Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам
- Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын соёлын төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажил-Захиалагч: Баянхонгор аймгийн ЗДТГазар
- Багануур дүүргийн 1-р хороо, 6-9 дүгээр байрны дундах тохижилтын ажил- Захиалагч: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
- Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны спорт заалны шалны засварын ажил-Захиалагч: Цагдаагийн Ерөнхий газар
- Монгол банкны Хэнтий аймаг дахь хэлтсийн сантехникийн их засвар-Захиалагч: Монгол банк
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18,19,27,29,38 дугаар хорооны “Нийтийн эзэмшлийн орон сууцны орцны их засварын ажил”-Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам
- Төмөр замын дээд сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны болон оюутны дотуур байрны цонхны их засварын ажил-Захиалагч: “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”
- Цагдаагийн ерөнхий газрын авто баазын засварын ажил-Захиалагч:Цагдаагйин ерөнхий газар
- “Хадлан тэжээлийн тоног төхөөрөмж нийлүүлэх” захиалагч: Хүнс, хөдөө аж ахуйн яам
- “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн их засвар захиалагч: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
- “Дарьгангын байгалийн цоцолборт газрын хамгаалалтын захиргааны барилга” захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг төрийн албан хаагчийн орон сууц болгон засварлах ажил захиалагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЗДТГазар
- Барилга байгууламжийн засварын ажил захиалагч: Улсын прокурорын ерөнхий газар
- Агуулах барих захиалагч: Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Хөвсгөл сумын Сум дундын өвсний фондны дээврийн засварын ажил захиалагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЗДТГазар
- Авто кран нийлүүлэх ажил захиалагч: “ИӨАТ” ХХК
- Трактор нийлүүлэх ажил: Захиалагч “Онон Буудай” ББН
- Тэс суманд хөдөө аж ахуй, газар тариалангийн Трактор, тоног төхөөрөмж авах: Захиалагч “ Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газар”
- Яруу суманд газар тариалангийн иж бүрэн тоног төхөөрөмж авах: Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газар
- Хот тохижилт үйлчилгээний албанд бульдозер худалдан авах: Захиалагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газар
- "Алтай хотын тохижилт үйлчилгээний газар" ААТҮГ-т цас хусдаг олон үйлдэлт машин худалдан авах: Захиалагч Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар
- Механик тоноглол нийлүүлэх ажил: Эрдэнэт үйлдвэр
- Наадмын талбайн засварын ажил захиалагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЗДТГазар
- Монгол банкны Лобби хэсгийн 1,2 давхарын засварын ажил захиалагч: Монгол банк
- Гутайн даваа- Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байр (Хэнтий, Биндэр сум) захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Бид цаашид барилга, дэд бүтэц, техник тоног төхөөрөмжийн салбарт чанар, найдвартай ажиллагаа, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.
