9YF-2.2A загварын боодол боогч нь өвс, сүрэл, тэжээлийн ургамлыг дөрвөлжин хэлбэрээр нягтруулан боох зориулалттай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж юм. 2.2 метрийн авцын өргөнтэй, 460×360 мм-ийн боодлын огтлолтой бөгөөд боодлын уртыг 300–1300 мм хүртэл тохируулан ажиллуулах боломжтой. Тус төхөөрөмж нь 50 морины хүчнээс дээш трактортой хослон ажиллахад тохиромжтой бөгөөд 8–15 км/цагийн ажлын хурдтайгаар хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг хурдан, жигд, бүтээмжтэй гүйцэтгэх давуу талтай. Ферм, мал аж ахуй болон тэжээл бэлтгэлийн үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой найдвартай төхөөрөмж юм..
| Үйлдвэрлэгч | ЮҮЧЭН ШИН ИЙ МАШИН МЕХАНИЗМ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХХК |
| Марк | 9YF-2.2A |
| Авцын өргөн /м/ | 2.2 |
| Боодлын төрөл | Дөрвөлжин |
| Боодлын хэмжээ өргөн, өндөр (мм) | 460x360 |
| Боодлын хэмжээ (мм) | 300-1300x440x360 |
| Шаардагдах тракторын хүч (м.х) | 50-с дээш |
| Ажлын хурд (км/цаг) | 8-15 |
